Үйлдвэрийн сүүний үнэ 1.4 хувиар өсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГХонины ястай махны үнэ өмнөх сараас 8.6 хувь, ямааны ястай махны үнэ 9.8 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ 2.6 хувь, үхрийн цул махны үнэ 3.2 хувиар өсч, адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.
Худалдааны төвүүдэд 1 кг хонины ястай мах дунджаар 3885 төгрөг, Үхрийн ястай мах 5370 төгрөг, Адууны ястай мах 4405 төгрөг, Ямааны мах 3285 төгрөгийн үнэтэй байна. Гурилын үнийг өмнөх сар болон өмнөх 7 хоногтой харьцуулбал өөрчлөлтгүй байна. Харин төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 4.3 хувь, луувангийн үнэ 0.4 хувь, байцааны үнэ 5.6 хувь, сонгины үнэ 0.5 хувиар буурч, манжингийн үнэ 39.4 хувиар өсчээ. Сүүний үнийг өмнөх сартай харьцуулахад савласан 1 литр сүүний үнэ 1.4 хувь, “Элекстер” 0.5 литр сүүний үнэ 8.7 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна.
Б.Заяа