“Хот тохижилтын газар” хүн хүч, техникийн хүчин чадлаа нэмэгдүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-11-17 11:43:15

Нийт нутгаар эрс хүйтэрч, цас орохтой холбогдуулан “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ нь хүн хүч, техникийн хүчин чадлаа нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлэхээр болов.

Тодруулбал  тус газар нь давс, бодис цацах тусгай зориулалтын 10, хог тээврийн 18, бусад төрлийн долоо нийт 35 машин, механизм ажиллуулдаг байгаа бөгөөд нэмэлтээр 3 бобкат, 6 машиныг өвлийн улирал дуустал гэрээгээр ажиллуулахаар болж, техникийн хүчин чадлаа нэмэгдүүлжээ. Мөн хариуцсан зам талбайн цэвэрлэгээг 440 гаруй хүн гүйцэтгэх бөгөөд цас орсон даруйд явган хүний замын цасыг яаралтай цэвэрлэж, хэвийн болно хэмээн албаныхан хэллээ.

Дашрамд дурдахад ОНӨААТҮГ нь нийслэлийн 6 дүүргийн 116 гудамжны 337.5 км авто зам буюу нийт 4 сая 936554 мКв нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэдэг юм.

Б.Заяа

Related news