Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-24 12:43:44

Улс тунхагласны баяр энэ сарын 26-нд тохионо.

Энэ жилийн Улс тунхагласны баярын өдөр бямба гарагт тохиож байгаа. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар 11 дүгээр сарын 25-ны баасан гарагийн ажлын өдөрт шилжүүлсэн. НИТХ-ын тогтоолоор бүх нийтийн амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Тиймээс маргааш буюу энэ сарын 25-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Үүнтэй холбоотой замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж болзошгүй тул иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг уриалж байна.

Ч.Ариунболд

Related news