Чөлөөтийхөн Улаан-Үдээс гурван медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-23 15:05:50

ОХУ-ын Улаан-Үд хотод ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч, буриадын алдарт бөх Г.Б.Бай¬меевийн дурсгалд зориулсан бүх оросын чөлөөт бөхийн “Абай Гэсэр-2016” уламжлалт тэмцээнээс манай бөхчүүд нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.

Тэмцээнд Буриадын районууд, Эрхүү муж, Байгалийн чанад дахь болон Краснодарын хязгаар, Хакассын Бүгд найрамдах улс, Казахстан, Монгол, БНХАУ-ын Өвөрмонголын нийт 160 бөх оролцсоноос Н.Амарсайхан 74 кг-д мөнгө, Б.Анхбаяр 86 кг-д, Н.Золбоо 125 кг-д хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Дашрамд сонирхуулахад, тус тэмцээнээс өмнө нь А.Болдсүх, А.Төмөрсүх, Т.Мөнхбаяр, Н.Баярмагнай, Г.Ганхуяг нар алтан медаль хүртэж байсан юм.

Д.Өлзий
 

Related news