"Оддын дайн"-ы гүнж Лея нас нөгчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2016-12-28 11:55:57

ЛОС-АНЖЕЛЕС. /VOA/. “Оддын дайн” цуврал киноны гүнж Лея-гийн дүрээрээ алдаршсан Америкийн жүжигчин Кэрри Фишер энэ сарын 27-нд 60 насандаа таалал төгсчээ.

Түүний хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, К.Фишер мягмар гарагийн өглөө Лос-Анжелес хотын эмнэлэгт нас барсан байна.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Лондон хотоос Лос-Анжелес хот руу явж байхдаа зүрхний шигдээс туссаны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.

К.Фишер 1956 онд Калифорни муж улсад мэндэлсэн бөгөөд 1975 онд анхны кинондоо тоглож байсан аж. Үүнээс хоёр жилийн дараа тэрбээр “Оддын дайн” кинонд хатуу ширүүн гүнжийн дүрийг бүтээснээрээ нэрд гарсан байна.

“Оддын дайн-1”-ийн зураг авалтын үеэр жүжигчин Харрисон Фордтой хайр сэтгэлийн холбоотой болж байснаа К.Фишер саяхан дурсан ярьж байжээ. Х.Форд энэ кинонд сансрын наймаачин Хан Сологийн дүрийг бүтээсэн билээ.

Г.Доржханд

 

Related news