Хотын даргыг огцруулах үндэслэлүүдийг гүтгэлгийн шинжтэй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭНийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг огцруулах тухай албан бичгийг өчигдөр буюу нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгад ирүүлсэн байна.
Энэхүү бичигтэй холбоотойгоор өнөөдөр НИТХ-ын дарга Д.Баттулга мэдээлэл хийлээ.
Тэрээр, Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгийн Төлөөлөгчдөөс ирүүлсэн албан бичигтэй би танилцлаа. Энэхүү албан бичигт нийслэлийн Засаг даргыг хэд, хэдэн үндэслэлээр огцруулах саналыг, тогтоолын төсөлтэй хамт хүргүүлсэн байсан. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 36,2-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Уг албан бичигт гарын үсэг зурсан Төлөөлөгчдийн тоо гуравны нэгээс доошгүй гэсэн шаардлагыг хангахгүй байгаа тул нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцүүлэх боломжгүй. Бид хуулийн дор амьдарч, хуулийн дагуу шийдвэр гаргах ёстой гэсэн тайлбар өглөө. Мөн тэрээр Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгийн тавьж байгаа үндэслэлүүд нь цэвэр гүтгэлгийн шинжтэй мэдээлэл гэж мэдэгдлээ.
Нийслэлийн ИТХ нь 45 төлөөлөгчтэй бөгөөд МАН-ын бүлгийн 14 төлөөлөгчийн 12 нь энэхүү албан бичигт гарын үсэг зурсан байна.