Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цэцэрлэгт хүмүүжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-11 18:44:19

Завханы Улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан цэцэрлэгийн бүлэг бий болоод нэг жил болж байна.

Аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооноос санаачлан анх байгуулж байсан  “Энэрэл” бүлэгт өнөөдөр 30 аад хүүхэд хүмүүжиж байна. Анх байгуулагдахдаа 10 хүрэхгүй хүүхэдтэй байсан тус бүлгээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг  нийгмээс тусгаарлахгүй байх, тэдэнд итгэл үнэмшлийг төрүүлж хөгжихөд нь тусалж байна.  Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсрол, эрүүл мэнд, халамж зэрэг нийгмийн үйлчилгээнээс хоцрогдож байгаа.

Харин энэ бүлэгт цөөхөн ч гэсэн хүүхдүүд сурч хүмүүжиж байгаа нь сайшаалтай юм. Тус бүлгийн хүүхдүүд бусад хүүхдүүдийн нэгэн адил сурсан мэдсэнээ эцэг эхчүүддээ сар бүр тайлагнадаг уламжлалтай ажээ.

Б.Мягмарсүрэн

Related news