Ихэнх нутгаар сэрүүсч, хур тунадас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-10-17 10:11:40

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, хур тунадас орж, шороон шуургатай хэмээн Ус, цаг уур орчны хүрээлэнгээс сэрэмжлүүлэв.

Энэ сарын 19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно.Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.  

Related news