Эрдэнэтчүүд “Хоггүй цагаан сар” аянд нэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг тохиолдуулан Орхон аймгийн Хот тохижуулах газар, Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газар хамтран “Хоггүй цагаан сар” аян өрнүүллээ.
Уг аянд төрийн болон төрийн бус байгууллага, үйлчилгээ эрхэлдэг иргэд өөрийн харьяаны газрын 50 м орчмыг цэвэрлэж нэгдэв. Энэ өдөр Эрдэнэтчүүд хотынхоо гудамж талбай, орон сууцны хорооллуудын байр хоорондын их цэвэрлэгээнд гарч, нийтийн эзэмшлийн сандал, хогийн сав, автобусны буудал, хүүхдийн тоглоом зэргийг угаасан нь өнгө нэмлээ.
Мөн улсын болон орон нутгийн чанартай автозам дагуух хог хаягдлыг ч цэвэрлэжээ.
М.Одгэрэл