Сэтгүүлчид Хөвсгөл нууранд загасчилж уралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТӨвлийн Спорт загасчлалын “Пресс Фиш Цом -2017” олон улсын тэмцээн сарын 24-27-нд Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг “Хороо” голын адагт Хөвсгөл нуурын мөсөн дээр болно.
Загасчлах спортын энэхүү тэмцээнийг сэтгүүлчдийн дунд гурав дахь удаагаа зохион байгуулж буй юм.
Тэмцээнд ОХУ-ын Эрхүү болон бусад мужийн телевиз, сонины 15 баг оролцох бөгөөд Монголын хэвлэл мэдээллийн 20 гаруй байгууллагад оролцох урилга өгчээ.
Энэ үеэр жуулчид, загасчид Хөвсгөл нуур дээр чөлөөт загасчилж, нуурын загасчлах онцлогтой танилцах юм. Тэмцээнд оролцох жуулчид-загасчид өргөдөл бөглөх бөгөөд өргөдлийн загвар болон тэмцээнийг зохиох журмыг www.sayan-radian.ru сайтаас үзэх боломжтой.
Энэхүү олон улсын тэмцээн сэтгүүлчдэд нээлттэй бөгөөд идэвхтэй оролцохыг зохион байгуулагчид уриалж байна.
Ж.Болор