Олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагынхантэй уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд МОНЦАМЭ/. Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулдаг төсөл хөтөлбөрийн болон Олон Улсын байгууллагуудтай аймгийн удирдлагууд уулзалт зохион байгууллаа.
Ховд аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ, Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагуудын бодлого шийдвэр, төсөл хөтөлбөртэй уялдуулан, орон нутгийн төр, захиргаа, төсөвт болон төсөл хөтөлбөрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны төлөвлөгөө, бодлогын баримт бичигт тусгуулахаар заасан. Уг хөтөлбөрт тусгагдсаны дагуу дээрх уулзалтыг зохион байгуулжээ.
Төсөл хөтөлбөрийнхний уулзалтанд Ховд аймагт үйл ажиллагаагаа идэвхитэй явуулдаг 11 төсөл хөтөлбөрийн болон ОУ-ын байгууллага оролцох ёстойгоос 8 байгууллага оролцсон байна.
Уулзалтад Дэлхийн байгаль хамгаалах сан, Мерси Кор ОУБ, Эрчим хүчний үр ашиг төсөл, Норвегийн тусламжийн байгууллага, Дэлхийн зөн ОУ-ын байгууллага зэрэг төсөл хөтөлбөрийн байгууллагууд оролцжээ.
Эдгээр төсөл хөтөлбөрийн байгууллагууд өөрсдийн Ховд аймагт явуулж байгаа үйл ажиллагаа,зорилго,зорилт, хүрч буй үр дүнгээ тус тус танилцууллаа.
Цаашид Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу дээрх төсөл хөтөлбөрийн болон ОУ-ын байгууллагуудтай олон салбарт хамтрах ажлыг өрнүүлж, аймаг орон нутгийнхаа хөгжилд уялдаа холбоотой ажиллах талаар талууд харилцан ярилцлаа.
А.Бямбасүрэн