Улаанбаатарт 4-6 хэм дулаан
ЛАВЛАГААИхэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод Монголын тал нутгаар бага зэргийн цас орно.
Бусад нутгаар цас орохгүй.Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Сангийн далай орчмоор 10-15 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 1-6 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 10-15 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар1-6 градус дулаан байна.
УЛААНБААТАРХОТ:Үүл багасна.Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт:2 градус хүйтэн, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.