О.Алтан-Од ДАШТ-ээс хэсэгтээ IV байрт шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-06 15:58:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүндийн өргөлтийн өсвөр, залуучуудын ДАШТ-нд оролцож байгаа манай тамирчдаас энэ өдөр 53 кг-д О.Алтан-Од хэсэгтээ дөрөвдүгээр байрт шалгарсан байна.

Тайландын нийслэл Бангкок хотноо болж буй энэ удаагийн ДАШТ-д 98 орны 680 гаруй өсвөр залуу тамирчин өрсөлдөж байгаа юм. Ц.Хосбаярын дасгалжуулагчтай манай охидын багт 48 кг-д А.Өүлэн-Эх, 53 кг-д О.Алтан-Од, 63 кг-д Э.Энхтамир, Б.Батчимэг, 69 кг-д Б.Отгонжаргал, 75 кг-д О.Дархижав нар өрсөлдөж байна.

Өчигдөр 48-кг-д А.Өэлүн-Эх 34 орноос 21 дүгээр байрт шалгарсан юм. Тус тэмцээнд манай баг тамирчид анх удаа оролцож байна. Харин энэ тэмцээнд багаараа 16 дугаар байрт шалгарвал ирэх жил болох залуучуудын III олимпийн наадамд өрсөлдөх эрх авах юм.

Д.Өлзий

Related news