Төрийн өмчийн менежмент, нийгмийн хариуцлагыг сурталчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-04-06 17:57:18

 Эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах ажил хэрэгч хамтын ажиллагааг өрнүүлэх зорилгоор  энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Тэнгэр плаза төвд “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулах юм байна.

Төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах, импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, хамтарч ажиллах нөхцлийг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэхээр ХХААХҮЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Компанийн Засаглалын үндэсний зөвлөл хамтран дээрх өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ.

Өдөрлөгийн үеэр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газруудын талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өгөхөөс гадна импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг дунд үйлдвэрүүдтэй хамтарч ажиллах нөхцлийг бүрдүүлэх юм байна. Мөн үеэр төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газруудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэж, үйл ажиллагааг нь сурталчилна хэмээн албаныхан хэллээ.

 

Related news