Санамсаргүй түүврийн аргын судалгаанд 4 багийн 40 өрх сонгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/УИХ-аас 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр баталсан “Зөвлөлдөх санал асуулгын тухай” Монгол Улсын хуулийн 6,1,1-д “Монгол Улсын Үндсэн хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3.3-т заасан асуудлыг Улсын ИХ Хурал хэлэлцэн шийдвэрлэх, үндэслэл шаардлагыг тодорхойлоход Зөвлөлдөх санал асуулгыг улс орон даяар зэрэг зохион байгуулж байна.
Судалгаанд статистикийн шинжлэх ухааны үндсэн гол аргуудын нэг болох энгийн санамсаргүй түүврийн аргаар Монгол Улсын нийт 860 гаруй мянган өрхөөс 1570 өрхийг сонгож, тэдгээрт амьдран суугаа 18, түүнээс дээш насны 2 сая гаруй иргэдээс 1570 иргэнийг сонгосон байна.
Ховд аймагт зөвлөлдөх санал асуулгыг аймгийн Стаистикийн хэлтэс зохион байгуулж мөн санамсаргүй түүврийн аргаар аймгийнхаа 85,0 мянган хүн амаас 91 багаас 4 баг, 40 хүн сонгосон байна.
Үүнд Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан, Хайрхаг баг, Дарви сумын Дэлгэр баг, Мянгад сумын Цагаанбулан баг сонгогдож,энэ дөрвөн баг 10 хүн 40 өрхөд судалгаа явуулах юм байна.
Судалгаа авах хүнийг мөн санамсаргүй түүврийн аргаар 19 хүнийг сонгожээ. Тэдний дотор 67 настай ахмадаас эхлээд оюутан, төрийн албан хаагч, ИТХ-ын төлөөлөгч зэрэг нас насны төлөөлөл сонгогдож, УИХ-аас мянга, мянган иргэдээ төлөөлж санал авахаар УИХ-аас гаргасан урилгыг өчигдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг гардуулж өглөө.

А.Бямбасүрэн