Афганистанд НАТО-гийн цуваа халдлагад өртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАБУЛ. /ВВС/. Афганистаны нийслэл Кабул хотод НАТО-гийн цуваа амиа золиослогчийн халдлагад өртсөний улдмаас наад зах нь найман хүн амь үрэгдсэн тухай албаны хүмүүс мэдэгдлээ.
Хохирогчид нь бүгд энгийн номхон иргэд байсан гэж Афганистаны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч ВВС телевизэд мэдэгдсэн байна. Халдлагын үеэр мөн 25 хүн шархаджээ.
Уг дэлбэрэлт өнөө өглөө ажлын цаг эхлэх үеэр Афганистан дахь АНУ-ын ЭСЯ-ны байрны хажууд болсон байна.
Халдлагыг хэн, ямар бүлэглэл үйлдсэн нь тодорхойгүй байна.

Г.Доржханд