116 дугаар тусгай сургуулийн зарим сурагч хичээл хаяв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн СБД-ийн 116 дугаар тусгай сургуулийн ахлах ангийн 10 гаруй сурагч өнөөдөр хичээл хаялт зарлалаа.
Хичээл хаях болсон шалтгаанаа чанартай боловсрол эзэмшиж чаддаггүй, зарим багш нарын мэргэжлийн ур чадвар муу, сургуулийн удирдлагууд сурагчдыг доромжилдог, үзэл бодлыг нь сонсдоггүй хэмээн тэд тайлбарлав. Мөн тэд багш нарын мэдлэг боловсрол, ёс зүйг дээшлүүлэхийг шаардаж байв. Тус сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш Д.Сарантөгсийг ёс зүйгүй гэх худал үндэслэлээр ажлаас халсныг эсэргүүцэж, эргүүлэн ажилд нь оруулах хүсэлтэй байгаагаа ч илэрхийллээ.
"Харааны бэрхшээлтэй хүүхдүүд биднийг сурахад томчууд та бүхэн бүү саад болооч" уриа лоозон барьсан байлаа.
Харин сурагчдын тавьж буй шаардлагын талаар тус сургуулийн захирал Э.Энхзулаас тодруулахад, “Энэ олон жилийн хугацаанд бид үе үеийн сурагчдынхаа эрхийг зөрчиж байгаагүй. Зарим сурагчдын энэ үйлдэл арай хэтэрч, сургууль, багш нараа доромжилж эхэллээ. Д.Сарантөгс багшийн тухайд бол хөдөлмөрийн гэрээ, сургуулийн дүрэм журмыг зөрчсөн тул ажлаас нь халсан. Энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа хүн бол Д.Сарантөгс багш. Хамт олон, байгууллагаа хүндэтгэдэггүй, удирдах удирдуулах ёсыг мэддэггүй,2017 оноос энэ сургуулийн үйл ажиллагааг Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоотой нийлж удаа дараа үймүүлж байсан. Одоогоор тэр хүн албан ёсоор сургуулийн компьютерыг ч хүлээлгэж өгөөгүй. Оройн цагаар сурагчдыг дуудаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр гудамжинд ярилцлага өгүүлэх зэргээр үймээн дэгдээж байгаа нь хэрээс хэтэрлээ. Ямар ч байсан багш нараа дуудаад сурагчдын тавьсан шаардлагын талаар ярилцаж байна. Бид СБД-ийн Боловсролын хэлтсийн даргад хандсан” гэсэн хариулт өглөө.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр