Татвар төлөгчдийн өдрүүд үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул / МОНЦАМЭ / Энэ жил орон даяар “Эх орныхоо хөгжлийг бүтээгч-Эрхэм татвар төлөгч танд баярлалаа” уриан дор зохиогдож байгаа татвар төлөгчдийн өдрүүдийн нээлт Дархан хотын “Дархан-50 цогцолбор”-т болов. Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Татварын Хэлтсийн дарга Ж.Баярт-Од, аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан нар оролцлоо.
Татварын хэлтсийн дарга Ж.Баярт-Од: “Энэ жилийн татвар төлөгчдийн өдрүүдийн онцлог гэвэл манай хэлтсийн байцаагчид интернэт орчинд татварын албаны үйлчилгээг нийт 68 татвар төлөгчдөд хүргэлээ. Мөн гар зураг, зохион бичлэгийн уралдааны оролцогчид бүтээлээ ирүүлсэн нийт 140 сурагч, шилдэг татвар төлөгчид өнөөдрийн нээлтэд оролцож байна” гэв. Мөн үеэр тус аймгийн үйлдвэр, худалдааны “Ижий трейд”, “Дархан меат фүүдс”, “Дархан гэрэл”, “Энхийн тун”, Кивико, Мобиком Дархан салбар, “Дархан хүнс”, “Тээвэр Дархан” ХК, “Алтан хүнс”, “Дархан Загвар Гоёл” ХХК-иуд өөрсдийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргаж үйлчиллээ. Түүнчлэн “Тауэр Софт”, “Төмөр хүлэг”, “Супер Ассист Системс”, “Гүүд Паперс” ХХК-иудын төлөөлөл кассын машины тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний сурталчилгааг хийв. Аймгийн Татварын хэлтсийн болон ТЕГ-ын хэмжээнд шилдэг татвар төлөгч “Тээвэр Дархан” ХК, “Ганбат тулга”, “Ижий трейд”, Шилдэг үйлдвэрлэгч “Дархан-Загвар Гоёл” ХХК-иудын нэрэмжит сугалааг долоон тохирлоор явуулж супер сугалаа “100 мянган төгрөг”-ийн эзнээр “Од цогцолбор” сургуулийн 8е ангийн сурагч Я.Лхагвацэрэн тодорлоо. Энэ үеэр “Монголын Цахилгаан Холбоо” ХК хамтран ажиллаж “FREE WI-FI” орчин бүрдүүлж ажиллав. Мөн ТЕГ-ын хэмжээнд гар зураг, зохион бичлэгийн уралдаанд ирүүлсэн нийт 67 бүтээлээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд сурталчиллаа.

Б.Норовсамбуу