Бүх нийтийн цэвэрлэгээний өдөр боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДБайгаль орчныг хамгаалах тухай, Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэргэжилтийг хангахтай холбогдуулан бүх нийтийн их цэвэрлэгээг хийх аймгийн Засаг даргын захирамж гарлаа.
Үүний дагуу бүх Ховд хотын 60 гаруй албан байгууллагын ажилтан, албан хаагчид байгууллагын ойр орчмын цэвэрлэгээг хийв. Хог цэвэрлэгээний ажилд оролцож буй аж ахуйн нэгжүүдийг удирдлагаар хангах, зохион байгуулах ажлыг аймгийн засаг даргын орлогч М.Амарсанаа, Жаргалант сумын засаг дарга Д.Баасандорж, Мэргэжлийн Хяналтын газрын дарга Д.Мягмарцоож зэрэг хүмүүс хариуцан ажилласан байна. Жилд 2 удаа уламжлал болон зарлагддаг намрын их цэвэрлэгээний өдөр хот хогноос ангижрав.
А.Бямбасүрэн
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
7 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
16 days