Улсын шалгалт өнөөдөр эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-05-22 15:04:49
Дундговь/МОНЦАМЭ/ Бага, суурь, бүрэн дунд боловсролын төгсөх ангийн суралцагчдын улсын шалгалт өнөөдөр 5 дугаар ангийн монгол хэлний хичээлийн шалгалтаар эхэллээ. Дундговь аймгийн хувьд ерөнхий боловсролын 18 сургуулийн тавдугаар ангийг 669 суралцагч төгсч, суурь боловсрол эзэмшиж байна.
Мөн 720 суралцагч 9- р ангийг, 512 суралцагч 12 дугаар ангийг тус тус төгсч суурь болон бүрэн дунд боловсрол эзэмшинэ.
Өнөөдөр эхэлсэн 5- р ангийн улсын шалгалт энэ сарын 24, 26- ны өдөр математик, байгалийн шинжлэлийн хичээлээр үргэлжилж, энэ долоо хоногт зуны амралт эхэлнэ.
Харин 9, 12 дугаар ангийнхны улсын шалгалт 24- нд эхэлж, 29- нд дуусах бөгөөд 9- р ангийнхан монгол хэл, математик, байгалийн ухаан, нийгмийн ухааны хичээлээр, 12 дугаар ангийнхан монголхэл,  математик, гадаад хэл, сонгосон агуулгын хичээлээр тус тус шалгалт өгнө.
 
Т. Отгонтуяа  
Related news