Тавдугаар сарын 25-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-05-25 08:44:44
УИХ-ын чуулган хуралдана.

08.30 цагт Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 92 жилийн ойн баярын нээлт, шагнал гардуулах ёслол ИНЕГ-т болно.

09.00 цагт "Frogressive alliance" олон улсын бага хурал Шангри-Ла зочид буудалд болно.

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээлэл хийнэ.

11.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд “Хот төлөвлөлтийн хямралаас залхаж байна” сэдвээр СӨХ, Шинжлэх ухааны байгууллагын төлөөллүүд мэдээлэл хийнэ.

12.00 цагт ЭМЯ гадна талбайд Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газарт Яаралтай түргэн тусламжийн автомашин гардуулна.

13.00 цагт Хүрээ дээд сургуульд Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх хэлэлцүүлэг зохион байгуулна.

13.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооноос Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Төрийн ордны "Г" танхимд ОУВС-ийн захирлуудын зөвлөлийн хурлын талаар Сангийн яам, Монгол банк, ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газраас мэдээлэл хийнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Япон-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтын талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Монголын өмгөөлөгчдийн холбооны иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийн талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт Эх орноосоо урвах гэмт хэргийг эрүүгийн хуулиас хассан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдсөн зэрэг сэдвээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тусгай албаны алба хаагчид мэдээлэл хийнэ.

13.00 цагт Эко автомашин импортлогчид, Автомашин экспортлогчдын нэгдсэн холбоо, Тээвэр зохицуулалтын нэгдсэн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
Related news