Эмэгтэй бөхчүүдийн чансаа шинэчлэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос гаргадаг эмэгтэйчүүдийн чансаа шинэчлэгдэж 63 кг-д ОУХМ Пүрэвдоржийн Орхон дөрөвт, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг тавд тус тус эрэмбэлэгдсэн нь манай бөхчүүдээс хамгийн дээд чансаа болж байна.
Энэ оны дөрөв, тавдугаар сард болсон тэмцээнүүдийг харгалзсан уг чансаанд Монголын найман бүсгүй багтжээ. Тодруулбал, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа 18, 55 кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг 11, ОУХМ Э.Даваачимэг 14, 58 кг-д ОУХМ Э.Гантуяа 20, 60 кг-д ОУХМ Б.Шоовдор 18, 69 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа 13 дугаар байрт тус тус бичигдсэн байна.

Эмэгтэй бөхчүүдийн найман жингийн дэлхийн чансааг Японы зургаа, АНУ, Канадын нэг тамирчин тэргүүлж байна.

Д.Өлзий