Катар улс 12 тэрбум доллароор F-15 сөнөөгч онгоцуудыг худалдаж авна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА./TASS/. Катар улс 12 тэрбум доллароор АНУ-д үйлдвэрлэсэн McDonnel Douglas F-15 Eagle сөнөөгч онгоцуудыг худалдан авах гэж байгаа тухай Ройтерс агентлаг Катарын Батлан хамгаалах яамны эх сурвалжаас иш татан мэдээллээ.
Лхагва гарагт Пентагоны тэргүүн Жеймс Мэттис болон Катарын төлөөлөгчид холбогдох гэрээнд гарын үсэг ёстой юм. Катарын тал нийтдээ 36 сөнөөгч онгоц худалдан авах бололтой.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ж.Мэттис Катарын Батлан хамгаалахын сайд Халед бен Мухаммед аль-Атыйя-тай уулзахдаа Ф-15 сөнөөгч онгоцуудыг худалдах, худалдан авах талаарх гэрээг эцсийн байдлаар хэлэлцсэн байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Катар улс АНУ-аас F-15QA ангиллын 72 ширхэг сөнөөгч онгоцыг 21,1 тэрбум доллароор худалдан авах гэж байгаа нь тодорхой болсон юм.
McDonnel Douglas F-15 Eagle бол цаг агаарын ямар ч нөхцөлд нисэх чадвартай 4 дэх үеийн тактикийн сөнөөгч онгоц юм. Уг онгоцыг 1970-аад оны үед McDonnell Douglas компани зохион бүтээсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд ийм төрлийн 1200 сөнөөгч онгоц үйлдвэрлэжээ.

Х.Сарнай