Улаанбаатарт 31-33 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-07-16 08:36:11
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи баруун өмнөөс хойш эргэж 7-12 м/с, борооны өмнө салхи түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус,  бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.
 
Улаанбаатар хотод: Үүлшинэ, бороо орохгүй, салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч ширүүснэ, 31-33 градус дулаан байна.

Related news