Гурван дугуйт мотоциклиор түймэр унтрааж туршжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-03 15:40:44

Хээрийн түймэрт хамгийн ихээр өртдөг Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумынхан “Малчин” компаний оруулж ирж буй “МАЗ 250”  мотоцикль дээр хээрийн болон обьектын түймэр унтраах зориулалтаар нэмэлт төхөөрөмжүүдийг  тавьж туршиж үзсэн байна.

Уг мотоцикльд хуучны гурван дугуйтын шаахайг нэмэлтээр угсарч дээр нь усан тоосруулагч бүхий 2 үлээгч аппарат, ус татах болон шахах помпын хамт суурьлуулсанаар 2 хүн ажиллуулаад явах боломжтой, ажиллагааны хувьд ч энгийн бөгөөд  түймрийг түргэн шуурхай унтраах давуу талтай болжээ. 

   Сүхбаатар аймаг  Г.Сүхээ

Related news