Нийслэлд ерөнхий боловсролын сургуульгүй 35 хороо байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн цэцэрлэггүй зургаа, ерөнхий боловсролын сургууль байхгүй 35 хороо байна хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв.
2017-2018 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ үед бэлтгэл ажлыг мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийсэн байна. Ерөнхий боловсролын 22 сургууль, 66 цэцэрлэгт уг шалгалтыг явуулахаас 85 хувьтай байгаа бөгөөд хамрагдсан байгууллагуудын бэлтгэл ажил 90 хувьтай байгаа аж. Шалгалтаар 235 зөрчил илэрсэн бөгөөд 174 зөрчлийг газар дээр нь арга хэмжээ авсан байна.
Тухайлбал, 84 дүгээр сургуулийн өргөтгөлийн байранд сургуулийн өргөтгөлийн байранд хичээлийн ширээ сандал байхгүй, 14 дүгээр сургуулийн засварын ажил дуусаагүй, 133 дугаар сургуулийн барилга дууссан ч улсын комисс хүлээж аваагүйгээс шалтгаалж сургалтаа есдүгээр сарын 10-наас эхлэхээр болоод байна.
Мөн шалгалтад хамрагдсан сургууль, цэцэрлэгүүд нь 245 багшийн орон тооны судалгааг холбогдох байгууллагад хүргүүлжээ.
Өнөөдрийн байдлаар “Эрдмийн-Оргил” цогцолбор сургуульд багшлах эрхгүй дөрөв, 119 дүгээр сургуульд хоёр багш байгаа бол 5, 11, 24, 84 дүгээр сургуулиудад бага ангийн болон эрэгтэй технологи, математикийн мэргэжлийн багш нар орон тоо дутуу байна.
Харин ном сурах бичгийн хангалт 1-5 дугаар ангид төрөөс 100 хувь, 6-12 дугаар ангид худалдаагаар хангаж байгаа юм. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид “Цөм хөтөлбөр” хэрэгжиж байгаа бөгөөд 10, 11 дүгээр ангийн сурах бичгүүд хэвлэгдэж гараагүй, агуулгын хүрээнд суралцахуйц удирдамж гарсныг ашиглаж байгаа аж
Д.Өлзий