Өршөөлийн хуулиар 25 хүн суллагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-10 10:49:57

Сүхбаатар аймгийн 25 иргэн өршөөлийн хуульд хамрагдан суллагджээ.

Үүний арван хоёр нь Хэнтий аймгийн хорих ангиас, хоёр нь Улаанбаатараас, гурав нь Багануур дүүргээс, харин найман иргэн нь Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байрнаас суллагдсан байна. Эдгээр хүмүүсээс хамгийн дээд тал нь таван жил зургаан сарын хорих ялтай хүн байсан ба бусад нь түүнээс доош хугацаатай байжээ. Өршөөлөөр суллагдсан хүмүүсийн ихэнх нь хулгай болон зам тээврийн осолоор ял эдлэж байсан байна.

 

Сүхбаатар аймаг Т. Одончимэг

Related news