Дэлхийн алхалтын өдрийг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-10-11 13:26:30

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн БТСГ-аас Говь-Алтай аймагт Дэлхийн алхалтын өдрийг анх удаа тэмдэглэн өнгөрүүллээ.
Олон улсын олимпийн хорооны бүх нийтээр алхалтаар хичээллэхийг дэмжих олон улсын холбооноос жил бүрийн 10 сарын эхээр Дэлхийн алхалтын өдрийг тэмдэглэж бүх нийтийг хамруулдаг уламжлалтай ажээ. Алхалт нь олон хүнийг хамруулах боломжтой, энгийн, аваар осолгүй, өртөг зардал багатай биеийн тамир спортын дасгал хөдөлгөөний  нэг төрөл бөгөөд бүх нийтээрээ цэвэр агаарт гарч идэвхтэй амрах хэлбэр юм.
Энэ удаагийн арга хэмжээнд аймгийн төвийн 16 байгууллагын 100 гаруй иргэд оролцож бүх нийтийн алхалт хийж олс таталт, бөмбөгтэй буухиа тэмцээн гэсэн хоёр төрлөөр өрсөлдөж ОБГ-ын баг түрүүлж, Есөнбулаг сумын 3-р сургууль, МСҮТ-ийн багууд удааллаа. Бид дэлхийн алхалтын өдрийг жил бүрийн 10 сарын эхний долоо хоногийн бямба гарагт байнга зохион байгуулж байхаар боллоо гэж БТСГ-ын нийтийн биеийн тамирын арга зүйч Б.Баянзул мэдээллээ.

                                                                                                                Ш.Цоодол

Related news