Улаанбаатарт 0-2 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-10-31 09:09:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 0-2 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
Related news