Арванхоёрдугаар сарын 01-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-12-01 08:54:38
09.00 цагт ХНХЯ-нд "Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангасан ажил олгогчдын сайн туршлагыг түгээх нь" хэлэлцүүлэг болно.

09.00 цагт “Корпорэйт” зочид буудалд "Цэвдэгт бүс нутгийн авто замд тулгамдаж буй асуудлууд" онол, практикийн бага хурал болно.

09.30 цагт БСШУСЯ-нд сургуулийн өмнөх насны сонсголгүй хүүхдүүдэд зориулсан анхан шатны хэрэглээний 1000 үг бүхий зурагт толь бичгийн нээлт болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Шинээр тохижуулсан явган аялалын замыг ашиглалтад хүлээн авах ёслол Чингэлтэй хайрханд болно. Утас: 99839971

10.00 цагт Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа байгууллагуудын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хурал Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд болно.

10.30 цагт Баянзүрх дүүргийн ЗДТГ-т тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт МСНЭ-ийн байр “Pro ONE” байранд “Сайн Засаглалыг хэрэгжүүлэхэд Хэвлэл мэдээллийн оролцоо ба комплаенс" хэлэлцүүлэг болно . Утас: 99736725

11.00 цагт Монголын Үндэсний музейд Польш ба Америкийн генерал, Үндэсний зэвсэгт хүчний ерөнхий тэргүүн Тадеуш Костюшкогийн таалал төгссөний 200 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт болно.

11.30 цагт НЗДТГ-т Нийслэлд авлигаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Олон нийтийн дэд зөвлөл байгуулсан талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт ЦССҮТ-ийн шинэ байранд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Цусаа бэлэглэх өдөр” арга хэмжээ зохион байгуулна.

11.40 цагт Дотоодын цэргийн 05 дугаар ангид "Цэргийн тангараг" өргөх ёслол болно.

12.30 цагт Ялалтын талбайд “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-аас жагсаал зохион байгуулна.

14.00 цагт Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд "Өнөөгийн нийгмийн хөгжилд хүний оюун санааны хүчин зүйлийн гүйцэтгэх үүрэг" эрдэм шинжилгээний бага хурал болно.

15.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт "Монгол орон ба Монголчууд-III" номын нээлт болно

"ХДХВ,ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдөр"-ийн хүрээнд

09.00 цагт Тээврийн дээд сургуульд “Бид сэргийлж чадна. Харин та...”  аяны нээлт болно.

11.00 цагт Улаанбаатар зочид буудалд ЭМЯ-наас ХДХВ,ДОХ-ын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Саппоро үйлчилгээний төвийн өмнөх талбайд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвөөс ХДХВ,ДОХ-той тэмцэх өдөрлөг зохион байгуулна.
Related news