Эцэг эхчүүдийг сургалтын үйл ажиллагаандаа оролцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-22 14:07:59

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Д.Сүхбаатарын нэрэмжит нэгдүгээр бүрэн дунд сургууль Бага, дунд боловсролын чанарын шинэчлэл, цөм хөтөлбөрийн хүрээнд “Боловсролын хөгжилд-Эцэг эхийн оролцоо” сэдэвт сургалтыг бага, дунд ангийн эцэг эхчүүдийн дунд зохион байгуулжээ.

Сургалтанд оролцсон эцэг эхчүүд хичээл, үйл ажиллагааны долоон өртөөгөөр аялж, хүүхдүүд хэрхэн хөгжиж, сургалтын арга технологи яаж шинэчлэгдэж байгааг өөрсдийн биеэр мэдэрч боловсролын салбарын шинэчлэл өөрчлөлт  болон сургууль дээр хийгдэж байгаа бүтээлч шинэлэг ажлын үр дүнтэй танилцаж, санал бодлоо илэрхийлсэн байна.

Г.Сүхээ

Related news