Тогтвортой хөгжлийн боловсрол олон улсын хурал болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2015-11-24 12:08:58

Энэ сарын 24-25-нд “Тогтвортой хөгжил” төсөл, МУБИС хамтран тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг багш бэлтгэх сургалтад нэвтрүүлж буй олон улсын туршлага сэдэвт хурал зохион байгуулж байна.

Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр БСШУЯ, “Тогтвортой хөгжил” төсөл, МУБИС хамтран тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг багш бэлтгэх сургалтад нэвтрүүлж буй олон улсын туршлагыг судлаж түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Тус хуралд ХБНГУ-ын Оснабрюкийн Их сургуулийн судлаач, доктор Герхард Бекер, Жейд гимназийн Верене Райнке, ОХУ-ын Буриадын Улсын их сургууль Я.В.Тараскина, И.Г.Актамов, В.А.Бабиков, Н.Ж.Дагбаева, Буриадын Боловсролын бодлогын хүрээлэн Л.Е.Халудорова, БНХАУ-ын Хөх хотын RSE бүс дэх НҮБ-ын Тогтвортой хөгжлийн боловсролын төвийн  Вей Жи Юнг, Өвөрмонголын Багшийн их сургууль Ван Фэн Лэй, Дай Лиүши нар болон МУБИС, ШУТИС, МҮИС-ийн эрдэмтэн, судлаачид, ЕБС-ийн төлөөлөл болж Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын багш Д.Энхжаргал гэсэн 30-аад судлаач өөрсдийн хийсэн судалгааны ажил дээр үндэслэн илтгэл хэлэлцүүлэх юм.

Энэ хурлын үеэр багш мэргэжлээр бэлтгэгдэж байгаа оюутан залуучууд “Тогтвортой хөгжлийн боловсрол – оюутан бидний оролцоо”, “Тогтвортой хөгжлийн боловсролын агууллгыг монгол хэлний ээлжит хичээлд хэрхэн тусгаж болохыг тодорхойлох”, “Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг нэгдүгээр ангийн хичээлд тусгасан байдал” зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, туршлага солилцох юм.

Д.Өлзий    

Related news