Шинэ дайчид тангараг өргөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 12:33:36

Энэ оны 2 дугаар ээлжээр цэргийн албанд мордож Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хилийн хороонд очсон шинэ дайчдын эр цэргийн тангараг өргөх ёслол болжээ.

Шинэ дайчид жагсаал, гардан тулааны болон биеийн тамирийн үзүүлэх тоглолт хийж цэрэгт ирээд сурсан зүйлээ эцэг эх, ар гэрийнхэндээ үзүүлж сонирхуулсан байна. Мөн энэ үеэр улсын хил хамгаалах албаны онцлог, үйл ажиллагааг харуулсан сурталчилгааны самбар  гаргаж ард иргэдэд үзүүлжээ.

Улаанбаатар, Дорнод аймгаас цэргийн албанд мордсон шинэ дайчид цэргийн тангарагаа өргөснөөр хилийн заставуудад хуваарилагдаж улсын хил хамгаалах  үүрэг гүйцэтгэх бэлтгэлээ хангажээ.

Г.Сүхээ

Related news