Аймгийн Цагдаагийн газар номын сантай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-08 22:36:12
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн цагдаагийн газар тус аймагт цагдаагийн байгууллага үүссэний 80 жилийн ой угтаж байгууллагын номын сантай болжээ.
- Манай байгууллага 80 жилийн ойгоо энэ оны долдугаар сард тэмдэглэнэ. Түүхт ойг угтаж олон төрлийн ажил зохион байгуулж байгаагийн нэг нь байгууллагын номын сантай болох санаачилга юм. Энэ санаачилгаа ажил хэрэг болгон байгууллагадаа тусгай өрөө гарган номын сан нээж байна. Албан хаагчдын дунд ном уншлагын 14 хоногийн аян зохион байгуулж эхлээд байна гэж аймгийн цагдаагийн газрын олон нийттэй харилцах ажилтан, цагдаагийн хошууч Э.Ариунчимэг ярилаа.
Цагдаагийн газрын номын сангийн фондыг албан хаагчид болон иргэдийн хандиваар баяжуулах юм байна. Аймгийн нийтийн номын сан шинэ номын дээжээс тус байгууллагад бэлэглэжээ.
М.Батжаргал

Related news