Эрдэнэт хотын газар хөдлөлийн бичил мужлалын зураглалыг хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-05-15 12:15:28
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Шинжлэх ухааны академийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн, дэд профессор Ч.Одонбаатар Эрдэнэт хотын газар хөдлөлийн бичил мужлалын зураглалыг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалд өчигдөр хүлээлгэн өглөө.  
Газар хөдлөлийн бичил мужлалын зураглал нь газар хөдлөлийн эрсдлийн түвшинг тогтоох, барилга хот байгуулалтын төлөвлөгөөнд ашигладаг ач холбогдолтой юм.
Орхон аймагт  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хүдрийн их уурхай долоо хоног бүрийн баасан гаригт тэсэлгээ хийдэг. Иймд цаашид тэсэлгээнээс үүдэх эрсдэл судалгааг хийх шаардлагатай гэж Орхон аймгийн “Газар хөдлөлийн комисс”-ийн гишүүд хэллээ.
Одон орон геофизикийн хүрээлэн 1957 онд байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотын газар хөдлөлийн мужлалын зураглалыг 1967 онд хийж байжээ. Тус хүрээлэн судалгаа шинжилгээний олон улсын стандартад нийцсэн багаж, тоног төхөөрөмж болон баялаг мэдээллийн санд тулгуурлан дээрх судалгааг хийдэг байна.
 Б.Оюун-Эрдэнэ

Related news