Бага боловсролын цөм хөтөлбөрт хийсэн хөндлөнгийн үнэлгээг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-12-03 17:29:31

“Боловсрол: Мөнгө, Чанар, Хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний чуулган өнөөдөр  Чингис зочид буудалд эхэллээ.

Зургаа дахь жилдээ болж буй тус чуулганд төр, төрийн бус, олон улсын байгууллагууд, судлаачид, багш нар, эцэг эхчүүд, иргэд нэг дор цуглан боловсролын асуудлуудаар хийсэн дүн шинжилгээг олон нийтэд танилцуулан хэлэлцүүлэхээс гадна боловсролын засаглалын асуудлуудыг хэлэлцэж байна.

Мөн 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт тусгах саналыг хэлэлцэж батлах, боловсролын засаглал, хариуцлагатай байдлын талаар хийсэн судалгаануудын тайланг танилцуулах юм.

Чуулганд 21 аймаг, Улаанбаатар хотын иргэний нийгмийн байгууллагуудаас гадна төрийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл, судлаачид зэрэг 300 гаруй хүн оролцож байна.

Энэ удаагийн чуулганаар Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бага боловсролын цөм хөтөлбөрт хийсэн хөндлөнгийн үнэлгээг хэлэлцэж, бодлогын зөвлөмж хүргүүлэх юм.

Чуулган маргааш өндөрлөнө.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Related news