Маркетингийн дасгал ажил, нэр томъёоны ном хэвлэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-12-04 17:25:56

Монголын Маркетингийн Холбоо нь Филип Котлерын “Маркетингийн удирдлага” номын 14 дэх хэвлэлтийг эх хэлнээ орчуулан хүргэх албан ёсны эрхтэйгээр уншигчдад өргөн барилаа.

Их, дээд сургуулиудын маркетингийн багш нарын зөвлөл уг номыг сүүлийн хоёр жилийн хугацаанд орчуулжээ.

Үндсэн 22 бүлэг, маркетингийн дасгал ажил, нэр томъёоны тайлбар бүхий 1000 гаруй нүүртэй тус ном нь хоёр зууны тэртээгээс эх сууриа тавьсан Маркетингийн шинжлэх ухааны орчин үеийн онол арга зүй, арга туршлага, маркетингийн ертөнц дэх гайхалтай жишээнүүдийг төрөлх хэлээрээ уншин судалж, өөрийн орны нийгэм, соёл, өв уламжлал, зан заншилтай хослуулан нутагшуулж, өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг олгох юм. Мөн судлан шинжлэх, санаа шийдэл олох, зах зээлд үнэ цэнийг санал болгох, зорилтот хэрэглэгчтэй харилцан уялдаа, харилцаа холбоотой ажиллах шинжлэх ухааны үндэслэлтэй, давтагдашгүй практик арга туршлагуудаас суралцахад дөхөм болох аж.

Маркетингийн хорь гаруйхан жилийн түүхтэй Монгол Улсад энэхүү номыг орчуулан хүргэж байгаа нь маркетингийн ухаанд суралцагчдад төдийгүй бизнес, маркетингийн талбарт ажиллаж буй бизнес эрхлэгч, эрдэмтэн багш, судлаач, сонирхогч хэн бүхний ширээний ном болох нь дамжиггүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Ж.Болор

 

Related news