Эрдэмтэд Японы Элчин сайдын “Хүндэт өргөмжлөл” гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-12-04 17:31:45

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Шимизү Такэнори Монгол-Япон хоёр улсын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан салбар бүрийн 8 хүнийг өргөөндөө хүлээн авч уулзав.

Тэрбээр салбар бүртээ амжилт гаргасан хүмүүст Япон улсын Элчин сайдын “Хүндэт өргөмжлөл” гардууллаа.

Шинжлэх ухааны байгууллагаас ШУА-ийн Түүх,Археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн Археологийн төвийн тэргүүлэх эрдэмтэн Б.Цогтбаатар нарыг Монгол-Япон хоёр улсын шинжлэх ухааны хамтын судалгааг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн ийнхүү урамшуулсан юм.

Ж.Болор

Related news