Математикийн стандарт бус олимпиад болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 11:11:59

Ахмад багш Э.Дондогдоржийн нэрэмжит Сэлэнгэ аймгийн 17 сумын бага дунд ангийн багш, 9, 12-р ангийн сурагчдын дундах математикийн стандарт бус олимпиадыг энэ сарын 5-ны өдөр Мандал сумын Улсын Тэргүүний 1-р сургуульд амжилттай зохион байгууллаа.

Олимпиадын 9-р ангийн ангилалд тэргүүн байрыг Ерөө сумын Бугант тосгоны Э.Багабанди, 12-р ангийн ангилалд тэргүүн байрыг Мандал сумын ЕББД 1-р сургуулийн Ц.Түмэнхүслэн, бага ангийн багш нарын төрөлд тэргүүн байрт Хөтөлийн багш Э.Тайвантуяа, дунд ангийн багш нарын төрөлд тэргүүн байрт Мандал сумын “Билиг ДБ” сургуулийн багш Р.Цолмон нар шалгарчээ.

Энэ удаагийн олимпиад ахмад багш нараасаа туршлага судалсан, сургаал үгийг нь сонссон, шагналын хур буусан сайхан арга хэмжээ боллоо хэмээн оролцогчид сэтгэл хангалуун байгаагаа хэлж байв. Тус олимпиапыг УИХ-ын Гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат зохион байгуулсан байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news