Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч иргэдээс уучлал хүсэв
СӨҮЛ, 2025 хоёрдугаар сарын 26 /RIA Novosti/. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг албан тушаалаас нь огцруулах үйл явцыг эхлүүлэхтэй /импичмент/ холбоотой хэргийг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн шүүх хурлын сүүлчийн сонсгол өчигдөр болжээ. Тэрбээр сонсголын үеэр сүүлчийн үгээ хэлэхдээ иргэдээсээ уучлалт хүсээд, улс орон, ард түмнийхээ эрх ашгийн үүднээс онц байдал тогтоосон гэдгээ онцлон дурджээ.
63日