ДУНДГОВЬ: Хариуцлагатай, тогтвортой хоршоо төслийг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулав
Мандалговь, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Нийгмийн түншлэлийн сүлжээ ТББ, Дани-Монголын нийгэмлэгтэй хамтран Данийн Вант Улсын “CISU- Иргэний нийгмийн хөгжлийн нэгдсэн байгууллага”-ын санхүүжилтээр Хариуцлагатай, тогтвортой хоршоо төслийг Улаанбаатар хотын 1 дүүрэг, 8 аймагт хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд Сайнцагаан сумын Засаг дарга С.Бат-Оргилтой хамтран ажиллах санамж бичиг байгуулав.
52日