ДОРНОД: Бусан Их сургуулийн эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
Чойбалсан, 2025 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл өнөөдөр БНСУ-ын Бусан Их сургуулийн эмнэлгийн удирдлагыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр цаашид тус эмнэлэгтэй эмэгтэйчүүдийн хортой, хоргүй хавдар, мэс заслын чиглэлээр эмч нарыг мэргэшүүлж дадлагажуулан хамтран ажиллахаар болжээ.
9日