ДУНДГОВЬ: Фронт С.Цэгмидэд дэлхийн II дайны ялалтын 80 жилийн ойн медаль гардуулав
Мандалговь, 2025 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Дэлхийн II дайны хүнд хэцүү цаг үед монголчуудын сэтгэлийн бэлэг, тусламжийг фронтод хүргэлцэж явсан, Сайхан-Овоо сумын харьяат ахмад дайчин, Улсын сайн малчин, гавьяат малчин Сүрэнхорын Цэгмидэд хүндэтгэл үзүүлж, ялалтын 80 жилийн ойн хүндэт медалийг гардууллаа.
58日