Цөмийн цагны анхны загварыг бүтээжээ
БОУЛДЕР, 2024 оны есдүгээр сарын 9 /new-science/. Цаг хугацааг урьд өмнө байгаагүй нарийвчлалтайгаар хэмжих цөмийн цагийг зохион бүтээхээр дэлхийн судлаачид олон арван жилийн туршид оролдсоор ирсэн билээ. Тэгвэл АНУ-ын физикийн шинжлэх ухааны судалгааны хүрээлэн (JILA), Стандарт, технологийн үндэсний хүрээлэнгийн хамтарсан хүрээлэн (NIST), Америкийн лазерын технологийн “IMRA” компанийн эрдэмтэд Венийн квантын шинжлэх ухаан, технологийн төвийн физикчидтэй хамтран цөмийн цагны хамгийн анхны загварыг бүтээснээ танилцуулжээ.
233日