СҮХБААТАР: Угсаатны зүйн музейн хосгүй үнэт үзмэр дарьганга эхнэрийн хувцас
Баруун-Урт, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей нь өөрийн сан хөмрөгтөө 2500 гаруй үзмэртэй. Хоёр хосгүй үнэт үзмэр байдгийн нэг нь Дарьганга эхнэрийн иж бүрэн хувцас, гоёл чимэглэл юм. Дарьганга эхнэрийн хувцас нь малгай, дээл, ууж, толгойн болон хувцасны гоёл чимэглэл, гутал зэргээс бүрддэг.
163日