Үндэсний спортын 6 дугаар их наадмын аймгийн аваргуудыг шалгарууллаа
Увс /МОНЦАМЭ/. Үндэсний спортын 6 дугаар их наадмын аймгийн аварга шалгаруулах шигшээ тэмцээн энэ амралтын өдрүүдээр Спортын ордонд болж өнгөрлөө. Энэ үеэр үндэсний бөхийн барилдаан, нийтийн Монгол бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, шагайн харваа, ширээний шагайн тэмцээн, шагай няслах, шагай шүүрэх, морь уралдуулах зэрэг тэмцээн уралдаан явагдлаа.
2560日