“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн нээлт боллоо
Ховд/МОНЦАМЭ/ Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн командлалтай хамтран долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа Ховд аймагт боллоо. Сургуулийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэл П.Микаллер, АНУ-ын Номхон далайн командлалын бодлого зохицуулалт, төлөвлөлтийн даргын дайчилгаа хариуцсан орлогч, бригадын генерал Сюзань П.Варес-Лам, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог нар оролцож үг хэлсэн юм.
2556日