The Diplomat: Монголын цахим засаглалын үйлчилгээ авлигыг эцэслэх зорилготой
ВАШИНГТОН. /The Diplomat/. Монголын цахим засаглал нь ОХУ, БНХАУ хэмээх хоёр том хөрш орны цахим үйл ажиллагааны сүрэнд голчлон дарагдсаар ирсэн сэдэв юм. Гэвч Монгол Засгийн газарт коронавирусний цар тахал нь хэдийн хөгжүүлэх ёстой байсан дижитал засаглалаа хөгжүүлэхэд давуу талыг олгожээ. “E-Mongolia” хэмээн нэрлэсэн Монголын цахим засаглалын үйлчилгээ нь төрийн үйлчилгээг сайжруулах, үр өгөөжтэй байдлыг асар ихээр нэмэгдүүлэхээс байгаагаас гадна зарим тохиолдолд төрийн үйлчилгээнд саад учруулдаг, урт хугацааны турш бугшсаар ирсэн хүнд суртал, “арын хаалгыг” арилгахад хувь нэмрээ оруулах юм.
1682日