МУИС-ийн багш нар төрийн дээд одонгоор шагнууллаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохилдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан МУИС-ийн 10 гаруй багшийг Төрийн дээд одон медалиар шагнасныг өнөөдөр МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар болон МУИС-ийн удирдлагууд гардууллаа.
2266日