Обама: "Лалын улс" очих газаргүй болж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-15 10:49:37

ЦАГААН ОРДОН. /VOA/. “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагаанд АНУ тэргүүтэй эвсэл давамгайлна гэдэгт итгэлтэй байгаагаа тус улсын Ерөнхийлөгч Барак Обама илэрхийлээд, уг бүлэглэлийн босогчид газар нутгаа алдаж байгаа бөгөөд толгойлогчид нь нуугдах газаргүй болж байна гэж мэдэгджээ.

“Тэд рүү явуулах илгээлт тун энгийн: Чи дараагийнх нь” гэж тэрбээр “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагааны талаар АНУ-ын аюулаас хамгаалах хүчнийхэнтэй хийсэн уулзалтынхаа дараа мэдэгдэв.

Өнгөрсөн сард Парист болсон халдлага болон энэ сарын эхээр Калифорни муж улсын Сан Бернардино хотод болсон халдлагын дараа Обама америкчуудыг тайвшруулахыг хичээж байна.

Яаралтай гэдэг утгаараа олон улсын эвслийн ажиллагаа урагштай байна гэж Обама мэдэгдсэн бөгөөд цаашид уг ажиллагааг АНУ тэргүүлэн ажиллана.

“Ажиллагааны стратегид өөрчлөлт оруулаагүй. Гэвч эвслийн хүчнүүд террорист бүлэглэлийн толгойлогчдыг хайж, устган, “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж байгаа Сирийн сөрөг хүчин болон Иракийн хүчнүүдийг сургаж, зэвсгээр хангана” гэж Обама мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

関連ニュース